Шууд Chart

Эх орондоо нээлтээ хийгээд буй “Трио” кино Солонгосын Jeonju-ийн кино наадамд сонгогдлоо

2023-02-28 14:19:10

Тодруулбал, Солонгосын Jeonju-ийн олон улсын 24 дэх кино наадамд сонгогдож, "Дэлхий шилдэг кино" хэсэгт уригдан наадмын үеэр гурван удаа гарч, Өмнөд Солонгосын премьерээ тус наадмын үеэр буюу 4 дүгээр сард хийхээр болжээ.

Тус наадамд энэ жил дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөхөөр материалаа илгээсэн байна.

Монгол уран бүтээлчдийн хийсэн “Трио” киноны найруулагч, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр өнгөрсөн оны сүүлээр Монтреалийн кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авсан билээ.

Ийн тус киноны хамт олон Монгол, Тайланд, АНУ, Польш, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино гээд зургаа дахь шагналаа хүртсэн.

“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой “Трио” уран бүтээл дауны синдромоор дамжуулан монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах, Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилготой уран бүтээл юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эх орондоо нээлтээ хийгээд буй “Трио” кино Солонгосын Jeonju-ийн кино наадамд сонгогдлоо  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй