
Грек улсад галт тэрэгний хоёр цуваа мөргөлдөж, 30-аад хүн амь насаа алдаж, олон арван хүн бэртэж гэмтээд байна.
Грекийн нийслэл Афин хотоос хойд зүгт 200 км орчим зайтай орших Лариса хотын ойролцоо галт тэрэгний хоёр цуваа мөргөлджээ.
Орон нутгийн цагаар мягмар гарагт болсон ослын улмаас 30 гаруй хүн амь эрсдэн, 90-ээд хүн гэмтэж бэртээд байна. Нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Нийт 350 зорчигчтой галт тэрэгний нэг цуваа нь Афинаас Салоники хотыг зорьж яваад, энэ хотоос хөдөлж явсан ачааны галт тэрэгний цувааг мөргөсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Зорчигчдын галт тэрэгний цувааны зарим нь дэлбэрч, шатсан мэдээ байна.
Фессалия мужийн захирагчийн мэдээлснээр зорчигч тээврийн галт тэрэгний цувааны толгой хэсгийн дөрвөн вагон замаасаа гарч онхолдсон, шатсан эхний хоёр вагон бараг бүрэн сүйдсэн байна.
Хоёр цуваа нэг зам дээр өөд өөдөөсөө явж байсан гэж Фессалия мужийн захирагч Константинос Агорастос ярьсан байна. Гэвч одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.
Грек улсад галт тэрэгний хоёр цуваа мөргөлджээ | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.