
АНУ-ын хууль тогтоогчид тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд Тик Токийг хориглох эрх мэдэл өгөх эсэх асуудлаар санал зөрөлдөж байна.
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хороо тус улсын ерөнхийлөгч Жо Байденд Хятадын "Байт Дэнс" компанийн "Тик Ток" аппликешныг хориглох эрх мэдэл олгох хуулийн төслийг баталсан байна. Төслийг хорооны гишүүд танхимд хяналтаа тогтоосон намын олонхоор буюу 24/16-ын харьцаагаар дэмжиж баталжээ.
“Тик Ток үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Арга хэмжээ авах цаг нь болсон” хэмээн хуулийн төслийг санаачлан дэмжсэн тус хорооны дарга Бүгд Найрамдах Намын гишүүн Майкл Мак-Кол ярьсан байна.
Харин Ардчилсан намынхан хуулийн төслийг хэтэрхий яаравчилсан гэж эсэргүүцсэн байна. Мөн үүнийг шинжээчидтэй зөвлөлдөж, мэтгэлцэн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэсэн байна.
"Ройтерс"-ын мэдээлснээр, уг хуулийн төсөлд хориг хэрхэн хэрэгжихийг тодорхой заагаагүй ч Жо Байденд Тик Токийг хориглох эрх олгосон, энэ нь АНУ-д аж төрж байгаа хэнийг ч утсан дээрээ уг аппликейшныг татаж авах, нэвтрэх боломжгүй болгож болзошгүй гэж байна.
Мөн энэ хууль, хүний хувийн эмзэг мэдээллийг Хятадын нөлөөтэй компанид шилжүүлсэн аливаа байгууллагад хориг тавихыг Цагаан ордны тэргүүнээс шахаж шаардаж байгаа юм байна.
Гэхдээ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны шийдвэр цаашид хууль болж хэрэгжиж чадах уу гэдэг нь тодорхойгүй байна. Үүний тулд Төлөөлөгчдийн танхим бүхэлдээ, мөн Ардчилсан намынхны олонх бүрдсэн дээд танхим сенат баталсны дараа Жо Байдены гарын үсэг шаардлагатай болох юм.
Энэ долоо хоногт Цагаан ордон Засгийн газрын агентлагууддаа хандан Тик Токийг холбооны ямар ч төхөөрөмж, систем дээр байхгүй гэж баталгаажуулахад нь 30 хоногийн хугацаа өгсөн байна.
Гэхдээ Жо Байдены Засгийн газар хуулийн төслийг урагшлуулахыг дэмжиж байгаа эсэхээ, мөн Байден одоо ч Тик Токийг хориглох хууль ёсны эрх мэдэлтэй гэж үзэж байгаа үгүйгээ мэдэгдээгүй байна.
Харин Нэгдсэн улсын 30 гаруй муж, Канад, Европын холбооны бодлогын хүрээлэнгүүд мөн гар утасны энэ программыг Засгийн газрын мэдлийн электрон төхөөрөмжүүдэд татаж, ажиллуулахыг хориглоод байна.
Жо Байденд Тик Токийг хориглох эрх мэдэл өгөх эсэх асуудлаар санал зөрөлджээ | ||
Үзсэн: 674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.