Шууд Chart

Виктор Орбан: Европт Америкийн оролцоогүй өөрийн гэсэн эвсэл хэрэгтэй

2023-03-03 15:42:06

Америкийн нөлөөнөөс ангид өөрийн гэсэн цэргийн эвсэл Европт хэрэгтэй хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Швейцарийн сэтгүүлд ярьсан нь пүрэв гарагт нийтлэгдсэн байна.

Долоо хоног тутмын “”Дэлхийн 7 хоног" хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Шийдэл нь Европын НАТО байх болно. АНУ-ын нөлөөллөө тэлэх гэсэн цаашдын эрмэлзэл, Өрнөдийнхөн Оросын сөргөлдөөнд хүргэнэ” хэмээсэн байна.

Мөн Украинд дайны нөхцөл байдал үүсэхээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьсан талаараа тэрбээр "НАТО зүүн тийшээ Украин руу өргөжиж байгаад Москва санаа зовниж байна" гэж өгүүлсэн байна. “Путин надад Польш, Румын дахь Америкийн пуужингийн баазууд болон Украин, Гүрж дэх НАТО-гийн өргөтгөл асуудал болж байна" гэж хэлсэн. Би Путины хэлснийг ойлгож байна” хэмээн Унгарын Засгийн газрын тэргүүн ярьжээ.

Гэхдээ Украин дахь цэрэг дайны ажиллагааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Виктор Орбан хэлсэн байна.

Түүнчлэн тэрбээр Унгар улсаа Орос Украины сөргөлдөөнөөс хол байсан нь дээр гэж үзэж байгаагаа хэлээд “Өрнөдийн улсууд биднийг боломжтой бүх хэлбэрээр энэ дайнд татан оруулахыг хүсч байгаа тул Будапешт байнгын шахалт дарамтад байна” хэмээжээ.

Ингэхдээ “Брюсселийн гаргасан шийдвэрүүд Европын улсуудаас илүү Америкийн ашиг сонирхлыг тусгадаг, өрнөдийн орнууд Украинд энх тайван тогтоохыг хүсч байгаа бол өөрийн үнэн хүсэл, сонирхлоо харуулах хэрэгтэй. Өнөөдөр өрнөдөд наад зах нь ийм хүсэл зориг дутагдаж байна” гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ярьсныг Оросын хэвлэлд мэдээлжээ.


Виктор Орбан: Европт Америкийн оролцоогүй өөрийн гэсэн эвсэл хэрэгтэй  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй