Шууд Chart

Хятадад үйлдвэрлэсэн аварга крануудыг Бээжин тагнуулын хэрэгсэл болгон ашигладаг байж болзошгүй гэв

2023-03-06 16:19:40

АНУ-ын тэнгисийн боомтуудад ажилладаг, Хятадад үйлдвэрлэсэн аварга крануудыг Бээжин тагнуулын хэрэгсэл болгон ашигладаг байж болзошгүй гэж Америкийн засаг захиргаа сэжиглэж байна. Энэ талаар “Уолл Стрит Жоурнал” хэвлэлд тэмдэглэжээ.

Америкийн Үндэсний аюулгүй байдлын газар, Пентагоны зарим албан тушаалтнууд Хятадын “Зи-Пи-Эм-Си” компанийн үйлдвэрлэсэн, боомтын краныг тагнуулын хэрэгсэл байж болзошгүй гэж үзэж байна. Тус компанийн кран харьцангуй чанартай, хямд боловч чингэлгүүдийг бүртгэх, гарал үүслийг нь хянах төвөгтэй өгөгдлүүдтэй. Үүгээр Хятад улс АНУ-д тээвэрлэн ирсэн, экспортлох зэвсэг зэрэг мэдээллийг авдаг байж болзошгүй гэжээ. АНУ-ын Сөрөх тагнуулын газрын төлөөлөгч асан Билл Эванин боомтын крануудыг хууль ёсны бизнесээр тагнуулын үйл ажиллагаагаа далдалсан шинэ “Хуавэй” гэж нэрлэжээ.

Тэгвэл Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч краны асуудлаар гарсан болгоомжлолыг хий хоосон сэжиглэх үзэгдэл гээд, Хятадтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаандаа саад болох гэсэн оролдлого хэмээн зарлажээ.

“Хятадын аюул заналхийлэл гэсэн онол гаргах нь хариуцлагагүй бөгөөд АНУ-ын өөрсдийн эрх ашигт аюул учруулах зүйл юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Өнгөрсөн сард АНУ-ын агаарын орон зай дээгүүр ниссэн Хятадын бөмбөлгийг устгаснаас хойш Бээжин, Вашингтоны хоорондын харилцаа хурцдаад байгаа юм.


Хятадад үйлдвэрлэсэн аварга крануудыг Бээжин тагнуулын хэрэгсэл болгон ашигладаг байж болзошгүй гэв  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй