Шууд Chart

Оросын тааламжгүй байгууллагын жагсаалтад “Трансперенси Интернешнл” оржээ

2023-03-07 13:53:23

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар “Трансперенси Интернешнл” олон улсын ТББ-ыг Оросын нутаг дэвсгэр дээрх "тааламжгүй этгээд" гэж зарлалаа.

Тус байгууллагын сайтад даваа гарагт тавьсан мэдээлэлд, Берлинд төвтэй тус байгууллагын үйл ажиллагааны удирдлагууд нь гадаадын орнуудын иргэд бөгөөд зорилго, зорилтоосоо хэтэрсэн үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

“Дэлхий даяар авлигатай тэмцэнэ гэж илтгэдэг энэ байгууллага ОХУ-ын дотоод хэрэгт хутгалдан оролцож, ОХУ-ын Үндсэн хуулийн байгууламж, аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж байна” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ ямар шалтгаанаар тааламжгүй гэж зарласнаа тодруулаагүй байна.

“Трансперенси Интернешнл” гэдэг нь дэлхий даяар авлигатай тэмцэх, авлигын түвшнийг судлах олон улсын ТББ. Тус байгууллагыг 1993 онд Дэлхийн банкны зүүн Африкийн асуудал эрхэлсэн захирал асан Петер Айген Берлин хотноо үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө тус байгууллага дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна.

ОХУ-ын Хууль зүйн яам 2015 оны дөрөвдүгээр сард “Трансперенси Интернешнл”-ийг гадаадын тагнуулын үүрэг гүйцэтгэдэг ТББ-ын жагсаалтад оруулсан юм.

“Трансперенси Интернешнл” нь 2023 оны нэгдүгээр сард жил бүр гаргадаг авлигын индексээ нийтэлсэн. Уг индексээр Орос нэг пунктээр ухарсан. 2021 онд тус улс 136 дугаар байрт байсан бол 2022 онд 38 оноотойгоор 137 дугаарт жагсчээ. Тус байгууллагын шинжээчид тайландаа Оросын авлигыг “хаа сайгүй тархсан” гэж гэж дүгнэжээ.

Оросын тааламжгүй байгууллагын жагсаалтад нийт 75 байгууллага багтсан байдаг. Харин “Трансперенси Интернешнл” 76 дахь байгууллага нь болж байна.

 


Оросын тааламжгүй байгууллагын жагсаалтад “Трансперенси Интернешнл” оржээ   
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй