
Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх 7 хоногтой харьцуулахад 5-6 дахин нэмэгджээ.
Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хандаж байгаа иргэдийн 16 орчим хувь нь томуугийн өвчлөлтэй.
Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу хатгаатай гэж оношлуулж байна.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач н.Оюунгэрэлийн яриаг хүргэе.
Энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөв арга нь вакцинд хамрагдах гэдгийг эмч нар хэлж байна. Улсын хэмжээнд вакцинжуулалт 83 орчим хувьтай үргэлжилж байна.
Цаашид томуу, томуу төст өвчнөөр хүндрэх эрсдэлтэй бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настнууд вакциндаа хамрагдах хэрэгтэйг тэрбээр зөвлөлөө.
Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх 7 хоногоос 5-6 дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.