Шууд Chart

Монгол Улсын хүн амын 10 орчим хувь нь элэгний хатуурал өвчтэй байна

2023-03-13 11:26:09

Монгол Улсын хүн амын 10 орчим хувь нь элэгний хатуурал өвчтэй байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд элэг хатуурах өвчнөөр өвдөх тохиолдол нэмэгдсэн.

Үүний шалтгаан нь цөсний замын битүүрэл, төрөлхийн гажиг байна. Элэгний хатууралтай хүүхдийн төгс эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах нь том хүнтэй харьцуулахад ялгаатай байдаг гэж Улсын нэг дүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч н.Сэргэлэн ярилаа.

2022 оны дөрөвдүгээр сард Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв “Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах” зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, эхний хагалгааг долоодугаар сард хийсэн юм. 


Монгол Улсын хүн амын 10 орчим хувь нь элэгний хатуурал өвчтэй байна  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй