Шууд Chart

Оросын төрийн өмчит байгууллагуудын ажилчид гадаад руу зугтахгүй гэдгээ батлах хэрэгтэй болсон гэв

2023-03-14 10:49:52

Оросын төрийн өмчит байгууллагуудын ажилчид гадаадын улсууд руу зугтахгүй гэдгээ баталж пасспортоо хураалгах хэрэгтэй болсон гэж зарим хэвлэл мэдээлж байна.

Америкийн хэвлэлүүдийн хамтарсан эрэн сурвалжилгаар Оросын төрийн өмчит байгууллагуудын ажилчид гадаадын улсууд руу зугтахгүй гэдгээ батлан пасспортоо хураалгах шаардлагатай болсон байна.

Зарим байгууллагуудын ажилчид гадаад пасспортоо Оросын Холбооны аюулгүй байдлын алба болон ажлын газрынхаа ижил төстэй тусгай хэлтэст өгөх ёстой бол, заримд нь амралтаараа гадаад руу явахгүй байх тодорхой бус зөвлөмж ирсэн гэж тус улсын хувийн хэвлэл уг эрэн сурвалжилсан нийтлэлийг дурдан мэдээлжээ.

Энд бичсэнээр пасспортоо хураалгаагүй хүмүүс, албан тушаалтнууд ажлаасаа халагдах шаардлагатай болсон байна.

Түүнчлэн Оросын Засгийн газрын энэ дүрэм журам тус улсын өндөр албаны хүмүүст илүү хатуу чанга үйлчилж, зарим хүмүүсийг улс орноо орхин гадаадын улс руу явахыг бүрэн хориглосон мэдээ байна.

Харин бусад нь Оросын холбоотнууд, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын аль нэгэнд зочлохдоо зөвшөөрөл авах шаардлагатай болжээ.

Тухайлбал, Кремлийн ажилтнууд л гэхэд Оросоос огт гарах боломжгүй болсон гэж байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улс руу нисэх "хүндэтгэх шалтгаантай" бол зөвшөөрөл авч болох ч, ингэсэн тохиолдолд буцаж ирэхдээ аяллынхаа тухай бичгээр тайлан гаргах шаардлагатай болно гэж "Каарент тайм" бичсэнийг Оросын хэвлэл эш татан мэдээлжээ.

Оросын хуулиар тус улсын төрийн нууцад нэвтрэх эрхтэй албан тушаалтнууд, Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд, цэргийн үүрэгтнүүдийг аялахын хориотой гэж тус улсын хувийн хэвлэл мэдээлсэн боловч ийм хориг байхгүй гэж Кремлийн төлөөлөгч хоёрдугаар сард мэдэгдсэнийг мөн дурдсан байна.


Оросын төрийн өмчит байгууллагуудын ажилчид гадаад руу зугтахгүй гэдгээ батлах хэрэгтэй болсон гэв  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй