Шууд Chart

Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрчээ

2023-03-14 11:36:08

Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрч, 8 хүн амь насаа алджээ. 

Калифорни мужийн Сан-Диего хотын эргийн ойролцоо цагаачдыг хууль бусаар хил давуулах гэсэн загас агнуурын хоёр завь хөмөрч, наад зах нь 8 хүн нас барсан гэж хотын онцгой байдлын албаныхан ням гарагт мэдээлжээ.

Аврагчид бямба гарагийн шөнө дуудлага авч, эрэн хайх ажиллагаагаа эхэлсэн байна. Улмаар 360 гаруй метр зайд хөмөрсөн завины ойролцоогоос 8 хүний цогцос гаргажээ.

Хохирогчид хаанахын иргэд байсныг тогтоогоогүй боловч, бүгд насанд хүрэгчид байсан хэмээн мэдээлсэн байна.

Түүнчлэн цаг агаарын хүнд нөхцөл байдал дүрвэгчдийг хууль бусаар хил давуулах далайн үйл ажиллагаанд аюул учруулж, аврах ажилд төвөг удсан гэж Сан-Диего хотын онцгой байдлын албаныхан ярьсан байна.

Тэд ням гарагийн өглөө болтол Америкийн эргийн хамгаалалтынхан, галын албаныхантай хамтарч аврах ажиллагаа явуулжээ.

“Энэ бол энэ санхүүгийн жилд манай харьяалалд бүртгэгдсэн цагаач хууль бусаар хил давуулсан хэдэн зуун хэргийн нэг” гэж Сан-Диегогийн хилийн Хилийн харуулын онцгой ажиллагааны ахлах Эрик Лаварне ярьсан байна.


Америкийн Сан-Диего хотын эргийн ойролцоо дүрвэгчдийн завь хөмөрчээ  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй