Шууд Chart

“Якутын төмөр замууд” ХНН-ийн удирдлагууд УБТЗ-д зочиллоо

2023-03-14 11:36:02

ОХУ-ын “Якутын төмөр замууд” ХНН-ийн Ерөнхий захирал ноён Шимохин Василий Владимирович Замын дарга Х.Хэрлэнгийн урилгаар “УБТЗ” ХНН-д зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Замын дарга Х.Хэрлэн ноён Шимохин Василий Владимировичийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үгэндээ, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улс нь Монголтой цаг уурын хувьд адил төстэй буюу эрс тэс уур амьсгалтай. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүндхэн үүргийг биелүүлдэг.

Манай төмөр замууд хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж олдож байгаад бид маш их баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын экспортын болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрчимтэй өсөж, Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замуудын бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж буйтай холбогдуулан ачааны хөдлөх бүрэлдэхүүн, тэр тусмаа илчит тэрэгний эрэлт улам бүр нэмэгдлээ. Манай төмөр замууд нь ачаа тээвэртээ адил төрлийн илчит тэргийг ашигладаг нь хамтран туршлага солилцох мөн цаашлаад илчит тэргээ харилцан түрээсээр ашиглахад хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна” гэдгийг хэллээ.

Мөн Саха улс нь манай орноос хүйтэн урт өвлийн тээвэрт хэрхэн бэлддэг, тэр тусмаа дохиолол холбоо, өртөө зөрлөгийн уурын зуух зэргийн өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн базаадаг талаар туршлага судлан тээвэр зохион байгуулалт, зүтгүүрийн аж ахуй, замын аж ахуй, дохиолол холбооны ажилтнуудаа “Якутын төмөр замууд” ХНН-д илгээж ажилтан солилцож туршлагажуулах, хоёр замын хооронд нийгмийн салбарт чиглэсэн соёл, олон нийтийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УБТЗ-ын хувьд Якутын төмөр замаас модернизаци хийсэн илчит тэргүүдийг түрээслэх, үнэ тарифын мэдээллийг авах, Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад ашиглаж буй сүүлийн үеийн техник, технологийг судлах, ажилтнуудыг дадлагажуулахад хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.  

Эх сурвалж: "УБТЗ"ХНН


“Якутын төмөр замууд” ХНН-ийн удирдлагууд УБТЗ-д зочиллоо  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-14 22:00
2м62 монголчууд

Бидэнтэй нэгдээрэй