
Лос-Анжелес хотноо Америкийн кино академийн “Оскар”-ын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол боллоо.
Энэ жилийн наадамд найруулагч Дэниель Шайнер, Дэн Кван нарын “Бүх зүйл, хаа сайгүй, нэгэн зэрэг” /Everything Everywhere All at Once/ кино 11 төрөлд нэр дэвшсэнээс 7-д нь тэргүүлж, томоохон ялалт байгуулсан байна.
Энэ бүтээл “Оскар”-ын гол шагнал болох “Шилдэг кино”-г авч, гол дүрд нь тоглосон Мишель Йео “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарснаар энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон анхны ази гаралтай эмэгтэй болжээ.
Түүнчлэн Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт энэ кино “Шилдэг найруулагч”, “Шилдэг эвлүүлэг”, “Шилдэг өвөрмөц кино зохиол”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн юм.
Энэ кино угаалгын газар ажиллуулдаг хятад цагаач бүсгүй татварын газарт очих үеэрээ параллель ертөнцөд очих чадвартайгаа мэдэж, дэлхий ертөнцөө аврахаар зориг шулууддаг тухай өгүүлдэг байна.
“Оскар”-ын “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг Брендан Фрейзер “Халим” киногоороо хүртсэн бол гадаадын “Шилдэг баримтат кино”-г “Навальный” авч, “Гильермо Дель Торогийн Пиноккио” “Шилдэг хүүхэлдэйн кино” болжээ.
Мишель Йео “Шилдэг эмэгтэй жүжигчин” боллоо | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.