Шууд Chart

Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутагт үер бууж, 10 гаруй хүн амь насаа алджээ

2023-03-16 11:34:22

Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутагт үер бууж, 10 гаруй хүн амь насаа алдаад байна.

Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд бүсэд ширүүн бороо орсноос үер буужээ.

Гамшгийн улмаас лхагва гарагт Адыяман, Шанлыурфа мужуудад олон хүн амь насаа алдаад байна. Нутгийн удирдлагууд 14 хүн эндсэнийг баталж, сураггүй болсон таван хүнийг хайж байна. 

Хоргодох газар болгон ашиглаж байсан нэг чингэлэг үерийн усанд урссан гэж тэд ярьж байна. Мөн машинууд усаар туугдаж, усанд автсан газар доорх нүхэн гарцнаас хүмүүсийг аварч байгаа нь дүрс бичлэгт буужээ.

Шанлыурфа мужийн захирагч тус мужийн нутагт энэ удаагийнх шиг үер бууж байсангүй хэмээн ярьсан байна.

Туркийн цаг уурын мэргэжилтнүүд тус улсын өмнөд бүсэд пүрэв гарагт мөн ширүүн бороо орно гэж анхааруулж байна. Гамшгийн бэлэн байдал хариуцсан албаны хүмүүс үер, бусад гамшгаас сэрэмжтэй байхыг нутгийн иргэдэд уриалж байна.

Хоёрдугаар сарын 6-нд Туркийн өмнөд бүсэд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс тус улсад 48 мянга гаруй хүн амь насаа алдсан. Гамшгийн улмаас орон гэргүй болсон хүмүүст зориулан жилийн дотор 320 мянга орчим нийтийн орон сууц гаргаж өгөхөөр тус улсын Засгийн газар төлөвлөж байна. Одоо 1.5 сая хүн майханд амьдарч буй мэдээ байна.  

 


Туркийн газар хөдлөлтөд өртсөн өмнөд нутагт үер бууж, 10 гаруй хүн амь насаа алджээ   
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй