Шууд Chart

Швейцарын “Ю-Би-Эс”, “Кредит Суисс” банк нэгдэж байгааг зарлалаа

2023-03-20 16:02:46

Швейцарын Үндэсний банк тус улсын хоёр том банк болох “Ю-Би-Эс”, “Кредит Суисс” нэгдэж байгааг зарлалаа.

“Ю-Би-Эс” банк “Кредит Суисс”-ыг 3 тэрбум франкаар худалдан авах хэлцэл хийсэн байна. Хэлцэл энэ оны сүүлчээр хаагдана гэж мэдээлжээ.

Хоёр банкийг нэгтгэх ажиллагааг Швейцарын холбооны Засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хяналт шалгалтын газар, Швейцарын Үндэсний банкны дэмжлэгтэйгээр явуулж байна.

Швейцарын Төвбанк түүнчлэн энэ хоёр банкийг 100 хүртэл тэрбум швейцар франкийн зээл авах боломжтой гэж мэдэгджээ.

Энэ хэлцэлд төр засгаас оролцсон нь “Кредит Суисс”-ын хямралаас болоод санхүүгийн систем нь бүхэлдээ асуудалд орохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм байна. “Санхүүгийн тогтвортой байдлаа хангах, онцгой нөхцөлд Швейцарын эдийн засгийг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргасан” гэж Швейцарын Үндэсний банк мэдээлсэн байна.

“Кредит Суисс” банкинд урт хугацаанд асуудалтай байж ирсэн. Тус банкны хувьцааны ханш энэ сарын 15-нд түүхэндээ байгаагүйгээр буюу 30 хувиар унасан юм.

Банкны санхүүгийн байдалд болгоомжилсон харилцагчид нь ганцхан хоногийн дотор 10 тэрбум гаруй франкийн хадгаламжаа татжээ.

167 жилийн түүхтэй “Кредит Суисс” нь дэлхийн системийн ач холбогдолтой 30 орчим банкны нэг. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Цахиурын хөндийн банк” болон “Сигначе” гэсэн хоёр банк дампуурлаа зарласны дараа тус банк алдагдал хүлээсэн гэдгээ зарласан юм. 


Швейцарын “Ю-Би-Эс”, “Кредит Суисс” банк нэгдэж байгааг зарлалаа  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй