Шууд Chart

Испанид ойн түймэр гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ

2023-03-25 09:35:34

Испанийн зүүн хэсгийн уулархаг бүсэд пүрэв гарагт ойн түймэр дэгдэж, ойролцоох суурингийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Валенсия мужид гурван тосгоны 1000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэсэн байна. Мөн 600 хүний орогнох байр, хээрийн эмнэлэг бэлджээ.

Түймэр хэдхэн цагийн дотор 1000 орчим га газрыг хамарсан гэж мэдээлж байна. Гал сөнөөгчид хэдэн цагийн дараа түймрийг цурманд оруулжээ.

Агаарын чийгшил 30 хувиас бага, нэмэх 25 градус хүрч буй цаг агаарын таагүй нөхцөлөөс болоод хавар эрт түймэр дэгдсэн гэж цаг уурчид үзэж байна.

Дэлхийн хойд хэсэгт ажиглалтын түүхэнд байгаагүй дулаан, хуурай өвөл болсон. Үүний уршгаар баруун болон зүүн Өмнөд Европт дунджаас илүү хуурайшилттай байна. 


Испанид ойн түймэр гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй