Шууд Chart

Английн төв банк бодлогын хүүгээ дахин нэмжээ

2023-03-25 09:38:57

Английн төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ дахин өсгөсөн байна. 0.25 хувиар өсгөсөн энэ шийдвэр нь гол хүүг 4.25 хувьд хүргэж байна. Тус улсын хувьд дараалан 11 удаа гол хүүгээ нэмж байна.

Олон улсын санхүүгийн тогтолцооны хямралтай холбоотой болгоомжлол газар авч байгааг үл харгалзан Нэгдсэн вант улсын төв банк хэрэглээний үнийн индексийн өсөлтийг бууруулах бодлогоо баримтална гэдэг нь үүгээр харагдаж байна гэж шинжээчид ярьж байна.

Их Британид инфляцийн түвшин энэ оны хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувь буюу дээд түвшинд хүрч нэмэгдсэн байна. 


Английн төв банк бодлогын хүүгээ дахин нэмжээ  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй