Шууд Chart

Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг нэн даруй хуралдуулахыг шаарджээ

2023-03-27 14:20:16

ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг нэн даруй хуралдуулахыг шаарджээ.

Оросын засаг захиргаа үүгээрээ Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, цөмийн зэвсгээс ангижрах, олон улсын аюулгүй байдлын тогтолцоог бүхэлд нь зөрчиж байна гэж Украины ГХЯ мэдээлсэн байна. Түүнчлэн Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байршуулах нь энэ улсыг Кремлийн барьцааны этгээд болгож, ирээдүйд таагүй үр дагавар учруулна гэж Украины ГХЯ дамжуулаад, Их-7 болон Европын холбооны орнуудыг Минскт үр дагаврыг нь анхааруулахыг уриалсан байна.

Тэгвэл НАТО Беларусьт цөмийн зэвсэг байршуулахтай холбоотой Путины мэдэгдлийг хариуцлагагүй үйлдэл гэж шүүмжлээд, нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно гэдгээ анхааруулсан байна. Европын холбооны хувьд Оросыг Беларусьт тактикийн цөмийн зэвсгээ байршуулсан тохиолдолд шинэ хориг арга хэмжээ авах болно гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдсэн байна.

Харин Дайныг судлах хүрээлэн Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай Путины мэдэгдлийг Оросын мэдээллийн ажиллагаа гэж нэрлэсэн байна. Цагаан ордон Путиныг тактикийн цөмийн зэвсэг Беларусийн нутаг дэвсгэр дээр байршуулах гэсэн ямар ч шинж тэмдэг олж харахгүй байгаагаа мэдэгдээ.

Москва Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байршуулах асуудлаар Минсктэй тохиролцсон гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 25-нд зарласан юм. 7 дугаар сарын 1-нд агуулахын барилга баригдаж дуусна гээд, зэвсэг байршуулах нь Стратегийн давшилтын зэвсгийн тухай гэрээг зөрчихгүй гэжээ.

 

 

 

 

 

 


Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг нэн даруй хуралдуулахыг шаарджээ  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй