
Энэ сарын 13-19-ний өдрүүдэд Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээн боллоо. 39 дэх удаагийн хөвгүүд, охидын "Gothia Cup" тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд "Дэрэн" клубийн хоёр баг оролцож, ахлах насанд өндөр амжилтыг үзүүллээ.
16 насны ангилалд өрсөлдсөн "Дэрэн" клубийн тамирчид "B" хэсэгт өндөр амжилтыг үзүүлж, хүрэл медаль хүртэв. Хөвгүүдийн 16 насанд 32 улсын 190 баг оролцож, 47 хэсэгт хуваагдсан бөгөөд Монгол Улсын "Дэрэн" баг 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багуудтай багтсан. Хэсэгтээ Норвегийн багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, Шведийн хоёр багт хожигдсоноор (4-1, 1-0) гурван оноогоор гуравдугаар байрт шалгарсан. Энэ хэсгийг зохион байгуулагч Шведийн хоёр баг долоон оноотой тэргүүлж, "А" хэсэгт өрсөлдөх эрхийг авсан. "А" хэсэгт хэсэг бүрийн эхний хоёр багууд нийлээд 90 баг, "В" хэсэгт 91-190 багууд багтсан.
Хэсэгтээ гуравдугаар байрт шалгарсан "Дэрэн" баг В хэсгийн плэй-оффт дахин тоглосон.
"Дэрэн" баг "В" хэсгийн 1/64-т Энэтхэгийн "Phonenix Sports" клубийн багийг 5-4-ийн харьцаагаар хожиж, эхний хожлоо авлаа. Цааш 1/32-т Шведийн "IFK Umeå" багийг 7-5-аар, 1/16-ийн тоглолтод Германы "TSV Buchholz 08" багийг 2-0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарсан. Улмаар Норвегийн "IL Bjarg" багийг 3-1-ийн харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт шалгарч, "В" хэсгийн хүрэл медалийн болзлыг хангажээ.
"В" хэсгийн шигшээд өрсөлдөх шийдвэрлэх тоглолтод "Дэрэн" баг тэмцээнийг зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" клубийн багт 0-2-ийн харьцаагаар ялагдлаа. Манай багийг хожсон зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" баг нутгийн GAIS багийг 4-2-ийн харьцаагаар хожжээ.
Бахдам амжилт үзүүлсэн өсвөрийн хөлбөмбөгчид эх орондоо ирээд байна.
Өсвөрийн хөлбөмбөгчид эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 1826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.