Шууд Chart

Азийн наадмын багийн ахлагч нарын хурал болж байна

2023-04-25 12:27:16

БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадмын багийн ахлагч нарын хурал эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Азийн олимпын зөвлөлийн гишүүн ҮОХ-дын төлөөлөл оролцож байна.

Манай улсаас тус хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Ханжоугийн Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар болон МҮОХ-ны спорт холбоод хариуцсан мэргэжилтэн У.Дөлгөөнбаяр нар оролцож буй.

Эхний өдөр спортын төрлүүд, допингийн шинжилгээ, тэмцээний болон бэлтгэлийн заал талбай, оролцогчдын бүртгэл, тамирчдын тосгон, хоол хүнс, тээвэр ложистикийн мэдээллийг Зохион байгуулах хорооноос өгөх юм.

Харин маргааш спорт цогцолборуудтай танилцах аялал болно. Мөн наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар холбогдох хүмүүсээс асууж тодруулах ганцаарчилсан уулзалт болох юм.

Азийн XIX наадам ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдох бөгөөд тамирчид спортын 40 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Тус наадамд Монголоос спортын 32 төрөлд 400 гаруй тамирчин оролцохоор Зохион байгуулах хороонд урьдчилсан байдлаар бүртгүүлээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн наадмын багийн ахлагч нарын хурал болж байна   
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй