Шууд Chart

Спортын удирдах ажилтны семинар Дундговь аймагт үргэлжилж байна

2023-04-25 15:02:10

МҮОХ-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Спортын удирдах ажилтны сургалт семинарыг Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж байна.

Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү сургалт семинарт Дундговь аймгийн төвийн болон сумдын 14 ерөнхий боловсролын сургуулийн 24 багш, арга зүйч хамрагдаж байна.

Семинарын нээлтэд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг оролцож, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, нийт оролцогчдод амжилт хүслээ.

Семинарын хоёр дахь өдрийн арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцон “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаар мэдээлэл өгч, Дундговь аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүдтэй цаашид олон зүйл дээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэ удаагийн сургалт семинар МҮОХ-ноос эмхлэн гаргасан Спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвүүдийн хүрээнд болж буй. Мөн Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөрийг танилцуулж, сурагчдад энэ төрлийн боловсролыг хэрхэн олгох талаар мэдээлэл хүргэлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын удирдах ажилтны семинар Дундговь аймагт үргэлжилж байна  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй