Шууд Chart

Монголын чөлөөт бөхийн алдартнууд болох З.Ойдов, Б.Болд, О.Пүрэвбаатар нар уригджээ

2023-04-26 09:09:26

ОХУ-ын Улаан-Үд хотноо энэ сарын 29, 30-нд болох 25 дахь удаагийн “Байкал Опен” тэмцээнд 15 орны 200 бөх оролцохоор болжээ.

Монгол Улсаас 40, Беларусь 27 бөхтэй оролцох бол Узбекистан, Кыргызстан, Армен, Тажикстан, Азербайжан, Марокко, Энэтхэг, Молдавын тамирчид мөн өрсөлдөх аж.

Тус тэмцээний хүндэт зочноор ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимпын аварга Хажимурат Гацалов, дэлхийн хошой аварга Виктор Алексеев, Монголын чөлөөт бөхийн алдартнууд болох З.Ойдов, Б.Болд, О.Пүрэвбаатар нар уригджээ.

Тэмцээний шагналын сан

     Аварга - 100 мянган рубль

    Дэд аварга - 70 мянган рубль

    Хүрэл медальтнууд - 50 мянган рубль

    Аваргын дасгалжуулагч - 50 мянган рубль.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын чөлөөт бөхийн алдартнууд болох З.Ойдов, Б.Болд, О.Пүрэвбаатар нар уригджээ  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй