Шууд Chart

Элэг ямар үүрэгтэй вэ

2023-04-26 15:06:24

Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал: 

  1. Цэвэрлэх  – эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн,  янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.
  2. Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.
  3. Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.
  4. Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг  уураг болгон хувиргаж булчинг тань хөдлөхөд тусална.
  5. Бодисын солилцоог зохицуулах  – элэг нүүрс  ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.
  6. Будагч бодисын солилцоонд оролцох- Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. Иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.
  7. Цөс үүсгэх- цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцөлнө.

Элэг ямар үүрэгтэй вэ  
Үзсэн: 2356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-07 21:13
Ллллллллллллооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
Зочин [127.0.0.xxx] 2023-12-12 19:05
Зөв мэдээлэлээ тавьсан байна

Бидэнтэй нэгдээрэй