Шууд Chart

Чангаанзны ач тус

2023-05-04 09:46:51

Чангаанз нь олон төрлийн амин дэм агуулдаг тул эрүүл мэндийн жимс хэмээн нэрлэгддэг.

Кальци, төмөр их хэмжээтэй агуулдгийнхаа хувьд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдэд их хэрэгтэй.

Цус багадалттай хүн өдөрт 100 гр чангаанз идэхэд 250 гр элэг идсэнтэй тэнцэх хэмжээний төмөр авч чадна.

Биеийн ерөнхий байдал сэргээх тэжээллэг хүнсний зориулалтаар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд өдөрт 100-150 гр хатаасан чангаанз идэхэд хангалттай.

Калиар баялаг тул зүрх судасны дутагдалтай хүмүүст мөн тустай.

Фосфор, магни ихтэй учраас тархины үйл ажиллагаа сайжруулна.

Кальци ихтэй учраас мэдрэлийн судлын булчин сэргээнэ.

Магни ихтэй тул артерийн даралт бууруулж түүнийг хэвийн хэмжээнд барихад тустай. Тийм ч учраас даралт ихэсдэг хүмүүст чангаанз их идэхийг зөвлөдөг.

Ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн үед тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул ходоодны өвчинд чангаанз хандалж уух сайн.

Чангаанзны шүүс нь ходоодны хүчиллэгийн үзүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгаж бүдүүн гэдэсний үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлнэ.

Чангаанз шээс сайн хөөдөг тул хаван хөөнө. Найрлага дахь калийн хэмжээ нь түүн дэх натрийн хэмжээнээс 11 дахин их. Иймд шарх болон хавангийн үед чангаанзны шүүсийг хооллохын өмнө болон хойно 70-80 граммаар хоногт 6-7 удаа ууна. 


Чангаанзны ач тус   
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-20 08:54
Баярллаа сайхан мэдээлэл өгсөнд.

Бидэнтэй нэгдээрэй