Шууд Chart

Пи тоог хөгжмөөр илэрхийлбэл хэрхэн сонсогдох бол...

2023-05-09 13:50:01

Математик болон байгалийн шинжлэх ухааны салбаруудад өргөн хэрэглэгддэг тогтмолуудын нэг болох пи тоог хүн бүр мэднэ. Тойргийн уртыг түүний диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг энэхүү 3.1415926535897932 иррационал тооны таслалын арын орнууд нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжилдэг.

Математикийн түүхийн туршид пи тоог өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж, түүний шинж чанарыг судлах зорилгоор ихээхэн хүчин чармайлтууд гаргаж байсан нь харагддаг.

Хамгийн сүүлд 2021 онд Швейцарын Гриссоний их сургуулийн судлаачид пи тооны таслалаас хойших 62.8 их наяд цифрийг өндөр нарийвчлалтай тооцоолж, Генниссийн номд бүртгэгджээ.

Мөн дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 14-ний өдрийг “Пи тооны өдөр” болгон тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд пи тоотой холбоотой олон уралдаан тэмцээн зохиогдсоны нэг нь пи тооны таслалаас хойших орныг цээжлэх ой тогтоолтын уралдаан юм.

Уралдаанд оролцогчид өөр өөрийн гэсэн арга барилаар пи тоог цээжилж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн сонирхолтой аргыг Девин Повилл гэх оролцогч хэрэглэжээ.

Тэрбээр пи тооны цифрүүдийг хөгжмийн нотоор илэрхийлж цээжлэхийг оролдсон бөгөөд энэ үед найрал дуу эсвэл бүүвэйн дуутай ойролцоо сонсогдох уянгалаг аялгуу эгшиглэж байжээ.

Эндээс харахад математик ч гэсэн өөрийн гэсэн өнгө аялгуутай байх нь.  

Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбарын ЭША Б.Төмөрхуяг


Пи тоог хөгжмөөр илэрхийлбэл хэрхэн сонсогдох бол...  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй