Шууд Chart

Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

2023-05-19 12:47:46

Монголбанк олон улсын TIER II түвшинд магадлан итгэмжлэгдсэн дата төвтэй боллоо.

Цахим шилжилтэд манлайлан оролцогчийн хувьд Монголбанк нь энэхүү дата төвийг төрийн байгууллагуудаас анхлан байгуулж, ашиглалтад хүлээн авч байна.

Орчин үеийн дата төвийн дэд бүтэц, технологийн шийдлээр бүрэн тоноглогдсон уг дата төвийг ашиглалтад оруулснаар үндэсний төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

“Uptime Institute” олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаас олгодог тус сертификатыг өмнө нь Монгол Улсын банкны салбарын хоёр байгууллага авч байсан юм.

Эх сурвалж: Монголбанк


Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй