Шууд Chart

Хорт хавдрын тусламж үйлчилгээг аймагт цогцоор үзүүлэх чадавх бүрдүүлэх зорилгоор бүсийн зөвлөгөөн хийж байна

2023-05-19 13:13:19

Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хавдрын хими эмчилгээг аймгийн БОЭТ-д хийж эхлүүлэхээр зорин ажиллаж байна. 

БОЭТ-д хими эмчилгээ хийх зориулалт бүхий хавдрын тасгийг байгуулах ажил энэ долоо хоногт эхэлж байна.

Мөн хавдрын эмч болон хоёр сувилагчийг хими эмчилгээгээр мэргэшүүлэхээр ХСҮТ-д сургаж хүний нөөцийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн төсвөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн бэлтгэл ажил хангагдаад байгаа юм.

“Хавдрын эсрэг аян-2023”-ын хүрээнд хорт хавдрын тусламж үйлчилгээг аймагт цогцоор үзүүлэх чадавх бүрдүүлэх зорилгоор говийн бүсийн аймгуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг ЭМЯ, ХСҮТ, НЭМҮТ-үүдтэй хамтран тавдугаар сарын 19-нд бүсийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, цаашид хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлон орон нутгийн хүн амын хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулахаар ажиллаж байна.

Говийн бүсийн уулзалт зөвлөгөөнд Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгийн төлөөлөл оролцож байна. 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


Хорт хавдрын тусламж үйлчилгээг аймагт цогцоор үзүүлэх чадавх бүрдүүлэх зорилгоор бүсийн зөвлөгөөн хийж байна  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй