Шууд Chart

Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийнэ

2023-05-26 09:24:59

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрийн тушаалаар байгуулагдсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. 

Ажлын хэсгийн зорилго нь Төрийн хяналт шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоол, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, 2022 оны мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхэд чиглэгдэнэ. 

Ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг томилогдсон бөгөөд бүрэлдэхүүнд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрүүл мэндийн яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Мал эмнэлгийн ерөнхий газар
  • Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Аймаг, Нийслэлийн Мал эмнэлгийн газар
  • Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар
  • Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн холбогдох албан тушаалтнууд багтаж байна. 

Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг хамруулсан хяналт шалгалтыг 2023 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн есдүгээр сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийнэ   
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй