Шууд Chart

Хил хяналтын байгууллагууд хамтарсан сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж байна

2023-05-26 13:13:23

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сангийн яам, Гаалийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй "Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл (RIBS)"-ийн хүрээнд бэлтгэгдсэн Гадаадын иргэн, харьяатын газар болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын 10 сургагч багш "Хилийн зохицуулалттай менежмент" сэдвийн хүрээнд сургалтын жишиг хөтөлбөрийг хамтран боловсруулж байна.

Уг жишиг хөтөлбөр нь хилийн хяналтын байгууллагуудын алба хаагчдад сургалт явуулж, гадаад худалдааг хөнгөвчлөхөд хилийн зохицуулалттай менежментийг зөв зохистой хэрэгжүүлэх талаар зөв мэдээлэл өгч, нэг мөр ойлголттой болгох зорилготой бөгөөд хөтөлбөр нь хил дээр ажилладаг гурван байгууллагын хамтын ажиллагааны үр дүн болох юм.

Эх сурвалж: ГИХГ


Хил хяналтын байгууллагууд хамтарсан сургалтын жишиг хөтөлбөр боловсруулж байна  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй