Шууд Chart

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан жонш, төмөр арилжаална

2023-06-02 13:25:32

Энэ сараас эхлэн Монголын хөрөнгийн биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж жонш болон төмрийг арилжаална гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэллээ.

Харин энэ оны нэгдүгээр сараас Монголын хөрөнгийн бирж экспортод гаргах нүүрсний арилжааг албан ёсоор зохион байгуулж эхэлснээр нийт 33 удаагийн арилжааг амжилттай хийгээд байна.

Үнийн хувьд өмнө нь уурхайн аман дээр тонн тутам нь 70-100 ам.доллараар зардаг байсан хатуу коксжих нүүрсийг 140-180 ам.доллараар арилжаалж байна.

Долоодугаар сарын нэгнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр биржээр ямар, ямар бүтээгдэхүүн арилжаалах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн оролцоотой хоёр, хувийн өмчийн оролцоотой хоёр, нийт нүүрс экспортлогч дөрвөн компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ арилжиж байна гэж тэрбээр хэллээ. 


Монголын хөрөнгийн биржээр дамжуулан жонш, төмөр арилжаална   
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй