Шууд Chart

“АМНАТ”-өөс жилд 2.5 орчим их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг

2023-06-03 18:00:13

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу “АМНАТ”-өөс жилдээ 2.5 орчим их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг.

Манай улс бусад улстай харьцуулахад “АМНАТ” өндөртэй орны тоонд ордог. Энэ нь гадны шууд хөрөнгө оруулагчдыг үргээдэг гэж үздэг.

Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж эхэлсэн. Хуулийн төсөлд зэс, нүүрс, алт болон бусад ашигт малтмал ашигласны төлбөрөөс ногдох орлогыг олон улсын зах зээлийн үнэ тогтоодог Лондоны металлын биржийн зарласан тухайн сарын дунджийг үндэслэх, суурь болон шатлан нэмэгдүүлэх төрөлтэй байхаар тусгаад байна.

“АМНАТ”-ийн талаар судалгаа хийсэн багийн гишүүн, эдийн засагч н.Дөлгөөнөөс тодрууллаа. 


“АМНАТ”-өөс жилд 2.5 орчим их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй