Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын сургалтын танхимыг тохижуулан, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Төсөл хэрэгжиж байгаа орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийн менежментийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж, Дорноговь, Дундговь аймагт цахим сургалтын танхимыг тохижуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сургалтын танхимыг тохижуулан, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 237 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: