Шууд Chart

Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг эхлүүллээ

2023-06-05 09:07:43

Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг эхлүүллээ.

ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллана.

- Засгийн газрын Агаарын тээврийг либералчлах бодлогын хэрэгжилт.
- "Монголд зочлох жил 2023-2025"-д шинэ зах зээл, шинэ урсгал.
- Шууд-Хямд-Хүртээмжтэй нислэг
- "МИАТ" компани нь Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол ThaiVietJet компаний нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо.

Тайланд-Монголын хооронд шууд нислэг эхлүүлэхэд санаачлага гаргаж идэвхи зүтгэлтэй ажилласан хоёр талын бизнес эрхлэгч залуус, ThaiVietJet компани, ИНЕГ-т талархал илэрхийлье.

Агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг сайжруулах, үнэ тарифыг зохистой болгох, орон нутгийн нислэгийн сэргээх бодлогын арга хэмжээг авч цаашид шат дараатай хэрэгжүүлэх болно.

Эх сурвалж: ЗТХЯ


Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг эхлүүллээ  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-05 16:25
Казино лади боу хар тамхитай газрыг яах гэж хамгийн түрүүнд нээж байгаан хулгайлсан мөнгөө угаах гэж байгаа юмуу намчид?

Бидэнтэй нэгдээрэй