Шууд Chart

АМНАТ давхардуулж авдаг хийдлийг “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр засна

2023-06-05 15:07:40

Уурхай олборлосон ашигт малтмалаа экспортлох болон дотоодын компанид зарахад АМНАТ төлдөг. Уурхайгаас ашигт малтмал худалдаж аваад боловсруулж бүтээгдэхүүн хийж цааш борлуулдаг дотоодын компаниуд бас АМНАТ төлдөг. Нэг түүхий эдээс давхар АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож авч байна гэсэн үг. Энэ нь дотоодын компаниудыг боомилох, хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Хуулийн шинэчилсэн найруулгад АМНАТ-тай холбоотой нааштай заалт орсон уу? хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн, Хуулийн төслийн ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга н.Өнөрнасангаас тодрууллаа.

Ашигт малтмалын тухай хуулийг “Уул уурхайн салбарын малгай” хууль хэмээн тодорхойлдог. 1997 онд баталж 2006 онд шинэчлэн найруулсан уг хуульд өдгөө 400 гаруй нэмэлт өөрчлөлт орсноор анхны үзэл баримтлал ч өөрчлөгдсөн.


АМНАТ давхардуулж авдаг хийдлийг “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр засна  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй