Шууд Chart

Хуульд заасан шаардлага хангаагүй “Монгол драй милк” компанид 36.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

2023-06-06 12:56:41

“Монгол драй милк” компани Хөгжлийн банкнаас 36.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар тус компанийн өрийн үлдэгдэл 76.1 тэрбум төгрөгт хүрчээ.

Зээлийн зарцуулалтын хувьд 19.7 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагадсан учраас цааш шалгах боломж байгаагүй гэж шинжээч тэмдэглэжээ.

Хөгжлийн банкны тухай хуульд заасан 6 шаардлагын 4-ыг хангаагүй байхад зээлийн хорооны гишүүд “Монгол драй милк” компанид 3 удаагийн гүйлгээгээр 36.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татаад байгаа юм. Энэ зээлтэй холбоотойгоор Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гэм буруугийн дүгнэлтийг Улсын яллагч н.Мөнгөншагай уншиж танилцууллаа.

Нийт 3 их наяд төгрөг, 341.5 сая америк доллар, 160 сая иенийн мөнгөн дүн бүхий 25 алдаа зөрчил Хөгжлийн банкнаас илэрсэн.

Тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлсэн нь их хэмжээний алдагдал хүлээхэд нөлөөлсөн.

Түүнчлэн төслийн үр дүнг дутуу тооцдог, зээл олгох асуудал хийдэлтэй, барьцаа хөрөнгө шаардлага хангаагүй гээд олон асуудал байсан нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн үндсэн зарчмыг мөрдөөгүйтэй шууд холбоотой болохыг шинжээчид дүгнэж хэллээ.

”Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 36 дахь өдрөө үргэлжилж байна.


Хуульд заасан шаардлага хангаагүй “Монгол драй милк” компанид 36.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй