Шууд Chart

ӨНӨӨДӨР: "ICT EXPO-2023" арга хэмжээний нээлт болно

2023-06-09 07:49:05

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 09-ний Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Баянгол зочид буудал

08:00 цагт: Монголын сэтгүүлчдэд тамхины хяналтын бодлогын талаарх олон улсын туршлагаас танилцуулах  “Тамхины хяналтын бодлогын олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Утас: 99008498


"Улаанбаатар" зочид буудал

08:30 цагт: “Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-ийг тохиолдуулан магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 88008026.


“Блью Скай” зочид буудал

08:30 цагт:  “Дэлхийн худалдааны хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлгийг Үндэсний итгэмжлэлийн төв, Экспортыг дэмжих төсөл, НҮБ-ийн Юнидо байгууллагаас хамтран зохион байгуулж байна. Утас:99018945.


Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим

08:30 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно.


Холидей инн зочид буудал

09:00 цагт: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (МБСТС)-ын үндэсний хоёрдугаар форум болно. Утас: 88444121


“Корпорэйт конвеншн” төв

09:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын чуулган үргэлжилж, тээвэр логисикийн салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнөнө.


Туушин зочид буудал

10:00 цагт: "Барилгын материалын үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал" форум болно. Утас: 11-320965


UG ARENA

12:00 цагт: Төрийн бүтээмжийн үндэсний хорооны үйл ажиллагааны хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санаачлагаар нэвтрүүлсэн Үндэсний судалгааны нэгдсэн платформын нээлт болно.  Утас: 95104869


Үндэсний соёл амралтын хүрээлэн

14:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн "ICT EXPO-2023" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болно.


ӨНӨӨДӨР: "ICT EXPO-2023" арга хэмжээний нээлт болно  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй