Шууд Chart

"Шинэ сэргэлтийн бодлого, зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулган болж байна

2023-06-09 12:53:49

Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй "Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд болж байна.

Энэхүү чуулганаар "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагууд, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцож байна.

Мөн "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "3000 вагон худалдан авах гэрээ", "Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг" зэрэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

Эх сурвалж: ЗТХЯ


"Шинэ сэргэлтийн бодлого, зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулган болж байна  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй