Төрийн цэргийн байгууллагын удирдлагын ажлын уулзалтыг Зэвсэгт хүчний Жанжин штабт зохион байгууллаа.
Ажлын уулзалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч бригадын генерал Х.Лхагвасүрэн, Дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Р.Чингис, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга хурандаа Б.Нандинболор болон ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албаны бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэ үеэр төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Төрийн цэргийн байгууллагуудын удирдлагад үүрэг чиглэл өглөө.
![]()

Эх сурвалж: ОБЕГ
| Төрийн цэргийн байгууллагын удирдлагын ажлын уулзалтыг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.