Шууд Chart

Гадаадын цэргийн академи, их, дээд сургууль төгссөн залуу офицеруудын уулзалтад оролцож байна

2023-07-25 11:24:36

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болно.

Тус чуулганыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа  “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гадаадын цэргийн академи, их, дээд сургууль төгссөн залуу офицеруудын уулзалт”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож байна.

Уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 50 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд оролцогчид “Төрийн тусгай алба хаагчдын манлайллын зарчим, агуулга ба хамтын ажиллагааны зарим асуудал” сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гадаадын цэргийн академи, их, дээд сургууль төгссөн залуу офицеруудын уулзалтад оролцож байна  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй