Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ын хэрэгжилтийг хангах Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн XIX хурал 2023 оны долоодугаар сарын 24-нд боллоо.
Ээлжит хурлаар
-Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил,
-Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Иргэний нисэхийн аюулгүй байдлын олон талт хөтөлбөр-Байнгын хяналтын аргачлал (Universal Security Audit Programme - Continuous Monitoring Approach)-ын хүрээнд зохион байгуулагдах аудит шалгалт,
-Төвийн болон орон нутгийн нисэх буудлуудад нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтан, албан хаагчдыг сурган дадлагажуулах зорилгоор хийгдсэн дасгал сургуулилалтын тайлан,
-Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 18 дугаар хурлын шийдвэрийн хэрэгжилт,
-Зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийн талаар тус тус хэлэлцлээ.
-Энэ хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн дэд дарга Л.Халтар үүрэг болгов.
Эх сурвалж: ЗТХЯ
| Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа | ||
| Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.