
Зуны зугаатай өдрүүдэд бидэнд тохиолддог нэгэн проблем бол шумуул. Уншигчдынхаа амралтын ая тухтай өдрүүдэд нийцүүлэн шумуултай хэрхэн тэмцэх талаар зөвлөе.
Шумуул үргээгч лаа, хүжний өвөрмөц үнэрээс шумуул дайждаг. Шумуул үргээгч тосыг биендээ түрх. Шумуул үргээдэг сармис болон гаат өвс ургамлыг байшингийнхаа ойролцоо тарь. Витамин В уусан хүний цус, арьс өвөрмөц үнэр, амттай болдог учраас шумуул суудаггүй гэнэ. Сармисны үнэр шумуулгүй байхад тусална. Өрөө тасалгаандаа хэрчиж тавих, эвгүйцэхгүй бол түрхсэн ч болно. Шумуул нь сайхан үнэрт дуртай учир сүрчиг бүү түрхээрэй. Гэртээ өрөө тасалгаандаа усыг задгай тавих нь шумуул цуглах бас нэг шалтгаан гэнэ шүү. Мөн сүүлийн үед хүмүүс электрон үнэртүүлэгчийг өргөнөөр хэрэглэж байна. Цахилгаанд залгадаг эл үнэртүүлэгчийн ачаар шумуул танайд тогтохгүй .
Шумуултай тэмцэх аргаас | ||
Үзсэн: 1998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.