Шууд Chart

"Орбис" эмнэлгийнхэн 46 хагалгаа хийжээ

2014-08-05 17:24:46

"Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан  П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, 100 хүнд үзлэг хийсэн байна. 

Тэдэнтэй  улсын гуравдугаар төв эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн болон сургалтад хамрагдаж буй орон нутгийн эмч, сувилагч нар хамтран ажилласан байна. 
 
Эдгээр өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Орбис эмнэлэгт нийт 46 хагалгаа хийгджээ.  
 
 Олон улсын нүдний эмч нарын баг манай улсын нүдний эмч, сувилагч, багаж, тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт ажлын байран дээрх сургалт явуулж 99 нүдний эмч, 68 сувилагч, 16 инженер хамрагджээ.  

"Орбис" эмнэлгийнхэн 46 хагалгаа хийжээ   
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй