Зуны сайхан өдрүүд үргэлжилж байна. Эрхэм уншигч та бүхэн хөдөө хээр аялаж явахдаа мөөгөн боодог хийж идээрэй. Харин хийх талаар зөвлөе. Ижил голчтой хоёр мөөг сонгоно. Ишийг салбангийн хамт ухаж авна. Нэг мөөгнийхээ талгайн малгайн хүрээнд хоног ухаж гаргана. Харин нөгөө хүрээнд шүд үүсгэнэ. Салбанг авсан хонхорхойд шинэ өрөм чихэж хоёр мөөгний малгайг шүд хоногт суулгаж цул болгоод сайн битүүмжилнэ. Мөөгөн боодогоо хөх хомоол, аргалын халуун нурманд булна. 20-30 минутын дараа улаан ягаан өнгө бүхий содон сайхан үнэртэй зоог бэлэн болно.
| Мөөгөөр боодог хийж идээрэй | ||
| Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.