
Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар
Гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.