Шууд Chart

Бодол гижигдэх...

2023-08-23 12:23:55

Унтая гэхээр л хэн нэгнийг гижигдмээр санагдаад байна. Цасан дунд хайртаа мөрөөдөх амрагийн сэтгэлийг гижигдмээр. Надад дэггүйтэх бодол төрлөө. Төрөөд л, уйлаад л, сэтгэлийн хөндийд жаахан шүүрс алдах төдийд нам гүмийн дунд нэгэн сэтгэл инээмсэглэнэ. Тэр харагдаж баригдахгүй инээмсэглэлийн төлөө шөнийн дарс нэрэн нэрэн согтоно.

Сэнгэнэх салхин сэвшээ өвлийн цонхыг цантуулан надтай хундага тулган хөлчүүрхэхүй юунд үл согтоно. Хээ хуаран дунд хайрын үгс ээрч булгилах гэнэн зүрхнээ оч бадраан гал асаах хайрын хосыг гижигдэн, тунгалаг ариун өнгөгүй хайрын торгон хөнжлийг нэхмээр. Тэнд олон салаа замаар замлингийн эхлэл төгсгөл хаалгаа нээж хаана. Ганц үр хэвлий илэн таалахуйяа хан хорвоогийн нэгэн өнгийг харан би инээмсэглэнэ.

Уужаа ичингүйрэн товчлохгүй амьсгал давхцан хайрлахаар хос зүрх хангал морьд шиг булгилах, уяан дээрх морьд эзнээ хүлээн зүүрмэглэхийг харан тэнгэрийн саран авхай намайг харан шоолно. Тэсгэлгүй санаа алдаад шүлгээ тэрлэх  хаан ертөнцийн эрхэмсэг хүмүүний  таашгүй тэр орон зайнд сайхан өнгө нэмэхдээ хэлж үл төвдөх үгийг тайчин, тайчин нүцгэлнэ. Аяа орчлон чиний элгэн дээр хөлөө өвтгөн чулуу шиг нэгэн сэтгэлийн өмнө шархалсан хөлөө зөөлөн чирнэ.

Хунгийн нэг нь тэнгэрээс хүчтэй унаж явахад алган дээрээ тосож амьд чанадын оршихуйг сөрөн  би гижигдмээр. Хаана ч хамаагүй хүрч хайр дагуулах бүгдийг оршоон оршоон инээмээр.

Сайхаан сайхан.

Нийтэлсэн: П.Эрдэнэцэцэг

Бодол гижигдэх...  
Үзсэн: 2900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сайхаан [127.0.0.xxx] 2023-08-23 13:05
Үнэхээр сайхан. Уншаад л уярахдаа л..

Бидэнтэй нэгдээрэй