Шууд Chart

"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа

2023-09-18 14:19:56

Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.

Тэд анх Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.

БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын Ээж Гензанг Жуама, хүү Данжен нар гэр бүлийн хамтлаг болон дуулдаг бөгөөд Монгол улсад ирж дууныхаа клипийг хийж байгаа бөгөөд тэдний ирсэн тухай мэдээлэл БНХАУ-д цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүн үзэж, Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцлээ. Цаашид Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар боллоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 4139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-20 21:38
Хүн муутай хөгиин гөлөг өөриигөө их томд тооцноо бас болоогүй хүүр чинь ичихииг мэддэггүй л юм байна даа
Иргэн [127.0.0.xxx] 2023-09-20 21:35
Энэ муу монгол хүндээ элэггүй хогшдээ хөгиин царайлчаад санаа нь новшдээ
Иргэн [127.0.0.xxx] 2023-09-20 21:33
Энэ эргүүд ямарч хамаатай юм билээдээ хүүр чинь ганц монгол хүнээ баярлуулчихгүй байж
Зочин [127.0.0.xxx] 2023-09-19 13:44
Эргүү сайд та өөрийнхөө ажлаа хийгээрэй лалараа
Зочин [127.0.0.xxx] 2023-09-19 03:53
Хятадаас өөр мэдэж байгаа хүн алга. Хятадад өөрийн үзэл бодолтой хүн гэж байхгүй. Хятадын жуулжидыг ч хүлээж авах хүсэл алга. Ирээд бөөн зодоон л болно. Юүтүүб дээр хүн үзсэн бол бас яахав.
Зочин [127.0.0.xxx] 2023-09-19 06:03
Her ni uvur mongol bolovch sanaa ni yag hyatad. Usuj tursun gazar ni bolohoor hyatad humuus. Yamar negen daalgavartai l yavj baigaa daa.

Бидэнтэй нэгдээрэй