Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.08.09/

2014-08-09 07:15:17

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 9. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 14. Санчир  гараг.  Элдэв тэнгэртэн одтой, 4 ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хөгжилтэй өдөр. Эв найрамдалтай үзэл бодол нь хичээл зүтгэлгүйгээр маш их баяр цэнгэлийг авчирна. Таалагдсан зүйлээ хийхээр төлөвлө. Энэ нь чухал хэн нэгнийг сэтгэлд нийцүүлж магадгүй. Гэрээсээ гар, найз нөхөд мөн аав ээжийндээ зочил, харийн хоол авч ид. Найзууд бол оюунлаг зөвлөгөөний гайхалтай эх сурвалж юм. Зарим хүмүүс сайн дурын ажилд оролцож магадгүй. Хэрвээ таньд хэн нэгэн ашигтай бизнес санал болговол битгий гайх. Эсвэл та өөрийн санаагаа хэрэгжүүлж бизнесээ эхэлж магадгүй.
 

  Үхэр (4/20-5/20)

Хэцүү үгийн сүлжээ болон электрон тоглоомоор оролдох нь таныг энэ өдөр завгүй байлган ажил бүрийнхээ хажуугаар түүнийхээ хариуг олох гэж хичээхэд хүргэнэ. Үүрэг даалгавартаа бүтээлч зан гаргах нь сэтгэл ханамжтай үр дүнг авч ирнэ. Хэрвээ та удирдлагыг гартаа авбал бусдын дэмжлэг ойр байна.

 


  Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Энэ өглөөг амарч өнгөрөө. Хэрвээ та мөнгө цуглуулж байгаа бол энэ өдөр дэлгүүрээр хэсэх хэрэггүй. Учир нь та сайхан зүйлд татагдаж мөнгөө үрнэ. Интернэт ашиглан өөрийн боловсролоо дээшлүүл. Улс төрийн хурал цуглаан таны анхаарлыг татна. Энэ бүхэнд оролцон хүмүүстэй уулзах нь танд ашигтай байж болох юм. Сүсэг бишрэлтэй холбоотой асуудлаар хол газар явж магадгүй. Та өөрийн төлөвлөгөөний талаар гэр бүлтэйгээ ярилцаарай.
 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Арилжаа наймаа хийх эрсдэлтэй үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Найз нөхөд ба нөлөө бүхий ивээн тэтгэгчдээ найдаж болно. Холбоотнуудаа өөрийн зөв гэдэгт итгүүлж чадах чадвар таныг амжилтанд хүргэнэ. Таны гэрлэн бүрхүүл ба бусдад нөлөөлөх чадвар хүчтэй байна. Зүүд өдөртөө биелэнэ. Булингартай ус зүүдэлвэл өвчин тусна.


 

 

   Арслан (7/23-8/22)   

Сонирхолтой өдөр. Амралтын өдрийг орондоо өнгөрүүлэлгүй бүтээлч сэтгэлгээгээр угтаарай. Сайн дурын байгууллагад элссэнээр та оюун санаагаа цэвэршүүлэх боломжтой болно. Эсвэл агаарт гарч өөрийнхөө дотоод хүнийг сонс. Та юу ч хийсэн байсан, таны сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадна.


 

 Охин (8/23-9/22)   

Таны мэдрэмж зөн совин энэ өдөр оргилдоо хүрнэ. Хэн нэгнээр шүүмжлүүлэх нь танд нулимсыг авчирна. Гэхдээ, сарны нөлөөн дор хүн бүр таньд туслах гэж сайн санаж хэлсэн гэдэгт итгэ. Таны хөршүүд чанга дуу чимээ, хүүхдүүдээс тань болж таньтай дуусашгүй хэрүүл эхлүүлнэ. Та энэ өдөр ойр орчмынхоо хол байж чадахгүй. Тиймээс зарим охины ордныхон хэн нэгэн нь сонирхолтой мэдээлэл дуулгаасай гэж хүлээнэ. Магадгүй таньд таныг шүүмжилсэн мэдээлэл ирж та энэ өдрийг хурдан дуусгахыг хичээнэ.


 

 Жинлүүр (9/23-10/22)   

Өдрийг сонирхолтой, үр бүтээлтэй болгох нөхцөлүүд бүрдэх боломжтой. Хайр дурлал, бүтээлч байдал, мөнгө зэрэг нь энэ өдрийг хөдөлгөх болно. Зарим жинлүүрийн ордныхон сонирхлоороо цагийн ажил хийх нь мөнгө олох боломж ч байж болох юм. Амралтын өдрийн уур амьсгал жинлүүрийн ордныхны сэтгэл санаатай шууд холбоотой.





   Хилэнц (10/23-11/21)   

Төөрөгдүүлсэн өдөр. Найз нөхөртэйгөө эсвэл хамаатан садантайгаа салхинд гарах нь хөгжилтэй байх болно. Өнөөдөр хайрттайгаа илүү ойр байж, сэтгэл зүрхний үгийг нь сонсон түүнийгээ улам илүү хайрлаарай. Та нэг бол хайртай дотны хүмүүсээ, үгүй бол карьераа сонгох шаардлагатай тулгарна. Энэ хоёр сонголт таныг ацан шалаанд оруулах байх.


 

Нум (11/22-12/21)   

Хүнд өдөр. Та гэртээ нэг хямралаас болж дуудагдаж ирэх бололтой. Тэр хэлсэн, энэ хэлсэн гэж нэгнийг битгий барьж ав. Бүхэл бүтэн зүрхийг бүхэлдээ өөр харагдахаар эргүүлчихсэн бололтой. Байрны эзэн эсвэл эцэг эхэд чинь асуудлууд гарч ирэх бололтой. Харилцаагаа битгий тасал. Асуудал тооцох болно. Тиймээс одоо үүнийг шийдвэрлэ. Шаргуу ажил таашаал болж чадна. Мөнгө үрж сэтгэл санаагаа тайвшруул.


 

Матар (12/22-1/19)   

Удаан хугацаанд үргэлжилсэн гэр бүлийн маргаан дуусгавар болно. Ямар нэг эд хөрөнгө, зарж борлуулах , худалдаж авахад тохиромжтой. Өөрийн хэр чадлаас хэтэрсэн зүйл хийх нь эрсдэлтэй бөгөөд таньж мэдэхгүй зүйл рүү харанхуй орж сэтгэлээ хуурахгүй байхыг зөвлөе. Гэрт чинь зочдоор дүүрэн байна.
 


  Хумх (1/20-2/18)   

Завгүй өдөр. Санаа зовоож байсан асуудлууд шийдэгдэнэ. Өнгөц яриа энэ бүхэнд тус болохгүй. Асуудлын гүнд орж, үүнийг нэг мөсөн шийдэхийг хичээ. Олон зүйл дахин давтагддаг гэдгийг сана. Бусдыг бүү шүүмжил. Өөрийгөө хяна. Ирж байгаа хоногуудад та амьдралаа дээшлүүлэх боломжтой болно. Тиймээс бэлэн бай. Ирэх улирлын бэлтгэл ажил ид өрнөх ба өгөөмөр зан таныг удирдана.

  Загас (2/19-3/20)

Хамаатнууд ойр дотныхоо хүмүүстэй уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд таатай. Хүнд зөрчилтэй өдөр. Харилцаа холбоо найдвартай эсэх нь шалгагдах өдөр. Хувийн амьдралд зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай.
 


Өнөөдрийн зурхай /2014.08.09/  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй