Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.08.10/

2014-08-10 07:16:23

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 10. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 15. Адъяа  гараг.  Яруу эгшигт одтой, 3 хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Сонирхолтой өдөр. Хэрэв та лекц, худалдааны танилцуулга бэлдэх, шаардлагатай бол туршлагатай арай ахмад хамт ажилладаг хүнээ дууд. Гэрийн ажил хийх сонирхолтой байх болно. Мөн гэр бүлээрээ гэрийн ажилд оролцох дуртай байх бололтой. Хэрвээ та гэртээ байхыг хүсч байвал нийгмийн үйл явдалд оролцож чадахгүй нь гэж бүү санаа зов. Таньгүйгээр үдэшлэг цэнгээн болохгүй ба ихэнх хүмүүс маш завгүй байх болно.
 

  Үхэр (4/20-5/20)

Санамсаргүй орлого таны нүүрэнд инээмсэглэл бэлэглэн дансыг тань өсгөнө. Хэрвээ та л зоригтой шийдэмгий байвал бүгд боломжтой байна. Сэтгэл зовоосон асуудлаараа найз нөхөдтэйгээ ярилц, тэгвэл арай дээрдэнэ. Өвчтэй хүнээс хол байж, халдвар авахаас сэргийл.

 


  Хамтатгах (5/21-6/21)

Замбараагүй өдөр. Энэ өдрийн од гарагийн чиг хандлагын нөлөөгөөр таны зорьсондоо хүрэх эрмэлзэл мохож болзошгүй. Аливааг эхлэхээсээ өмнө төлөвлөгөө боловсруул. Энэ нь таагүй асуудлаас хамгаална. Бодол санаандаа ургуулсан таагүй зүйл ажил төрөлд саад болохоос болгоомжил. Хэт өгөөмөр зан гаргах хэрэггүй. Учир нь хэн нэгэн таныг ашиглана. Хоолны мөнгийг ганцаараа төлөх гэж бүү яар. Найздаа мөнгө бүү зээлдүүл. Учир нь тэр буцааж төлөхгүй. Энэ өдрийн хоёр дахь хагас илүү азтай байна.
 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Урьдчилан таамаглах аргагүй үр дагавартай зөрчилтэй нөхцөл байдал үүсч болзошгүй. Түншээ ойлгохыг хүсэхгүй байх, уур хилэн түрэмгий байдал гаргах нь хариу бүдүүлэг үйлдэл хийхэд хүргэнэ. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ өдөр ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж тайван байхыг од эрхэс сануулж байна. Санхүүгийн нөхцөл байдалд сөрөг өөрчлөлтүүд гарч болзошгүй.


 

 

   Арслан (7/23-8/22)   

Тайван өдөр. Өглөөг сайхан унтаж өнгөрүүл. Ажлын ачаалалтай өдөр эхлэхээс өмнө сайхан амраад авах хэрэгтэй. Хайртынхаа халуун мөрийг дэрлээд орондоо сайхан амар. Өнөөдөр бол бусадтай хэл амаа ололцох, шинэ хүмүүстэй танилцахад хамгийн тохиромжтой өдөр. Өдрийг сонирхолтой болгохын тулд концерт үзэж, хөрштэйгөө элдвийг хүүрнэн ярилцах хэрэгтэй.


 

 Охин (8/23-9/22)   

Охины ордныхон хувиа бодсон биш өглөгч хүмүүс. Энэ төрөлхийн шилдэг зан чанараа үнэлүүлэх цаг ирээд байна. Таны замд шагнал хүлээж байна. Тэрхүү зан чанарууд таныг ажлын цар хүрээгээ нэмэх боломжийг олгоно. Ажлынхаа тушаалыг дээшлүүлэх гэж шатаар өгсөж буй ажилчид хэт хурдан өгссөнөөсөө болоод бэрхшээлтэй тулгарна.


 

 Жинлүүр (9/23-10/22)   

Эрч хүчтэй өдөр. Та ямар нэгэн зүйлийг маш гүнзгий мэдэх хэрэгтэй бол энэ өдөр түүнийгээ хийгээрэй. Хайр дурлалын асуудлууд ар араасаа гарч ирнэ. Хосуудын сэтгэл санааны байдал тогтворгүйжиж нэг нэгнээ гомдоох, хардах магадлалтай байна. Энэ үед ямар нэгэн муу үйлдэл хийх эсвэл муухай ааш гаргах хэрэггүй.





   Хилэнц (10/23-11/21)   

Тайван өдөр. Өглөөг сайхан унтаж өнгөрүүл. Ажлын ачаалалтай өдөр эхлэхээс өмнө сайхан амраад авах хэрэгтэй. Өнөөдөр бол бусадтай хэл амаа ололцох, шинэ хүмүүстэй танилцахад хамгийн тохиромжтой өдөр. Эсвэл агаарт гарч өөрийнхөө дотоод хүнийг сонс. Та юу ч хийсэн байсан, таны сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадна. Магадгүй шинэ сонирхолтой болж болно.


 

Нум (11/22-12/21)   

Эргэлзээтэй өдөр. Хэн нэгэнтэй дотно харьцахдаа хил хязгаараа барь. Жигтэй шударга бус хөдөлгөөнүүд гарах болно. Хууль эрхзүйн асуудлууд төвөгтэй болох боломжтой. Ямар нэгэн юмыг хайнга бүү оролд. Тэвчээртэй бай. Бодит үнэнийг иртэл хүлээ. Магадгүй удахгүй тодорхой болох тайлбар байгаа. Сэтгэл татах урилга нь маш сайхан юм шиг байна. Гэхдээ зүрх чинь толгойг чинь түрүүлэхийг зөвшөөрч болохгүй.


 

Матар (12/22-1/19)   

Нэмэлт эрч хүчээр зорилгодоо хүрнэ. Шинэ харилцагч таны амьдралын үнэт зүйл болгодог олон зүйлийг өөрчилж чадна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын араас хөөцөлддөг хүмүүсээс огт өөр байна. Хувийн төсөл чинь гэр ажил хоёрын хооронд амжуулах боломжийн жижиг бизнес рүү орно. Данс тооцоогоо нягталж, бизнесийн хууль ёсны баталгаатай суурь тавьж байгаа гэдэгтээ итгэлтэй бай.
 


  Хумх (1/20-2/18)   

Амар амгалан өдөр. Өөрчлөлтүүд үр дүнгээ авчирна. Энэ өдөр та нүүж, шинэ байшин худалдан авч, шинийг санаачилна. Хуучин асуудлууд бодлоос тань гарахгүй зовооно. Танд өөрийгөө бусдад нээн харуулах боломж гарна. Та санаа зовж байгаа асуудлаараа бусадтай ярилц. Ингээд та дээрх асуудлуудаа тэдэнд даатган үлдээж болох юм. Хэн нэгэн уйлж, хэн нэгэн инээнэ. Гэвч энэ бүхэн бүгд түр зуурынх юм.

  Загас (2/19-3/20)

Бусадтай харьцах харьцаа ба гэр ахуйд хүндрэлтэй асуудал гарах өдөр. Хувь заяаны эрхээр танд тохиолдох сорилтуудыг дотны эсвэл итгэлтэй хүмүүстэйгээ хамт туулахад хялбар байх болно. Тэдний зөвлөгөө маш үнэ цэнэтэй байна.


Өнөөдрийн зурхай /2014.08.10/  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй