Шууд Chart

Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг

2023-09-26 09:08:45

Гүзээ нь холбогч эдийн агууламж өндөртэй (коллаген, редуклин). Хүний арьс холбоос эдээс бүрддэг. Тиймээс арьсан дахь холбоос эдийн уураг буюу коллагены хэмжээ буурснаар арьс үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг.

Тэгвэл долоо хоногт нэг удаа гүзээ, толгой шийр, хуйх идээд байхад арьс үрчлээтэх, хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой аж.

Гүзээ бол малын угтвар ходоод учраас ач тус ихтэй. Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг, коллаген нь хүний биед 85-95 хувь шимэгддэг. Үлдсэн 5-10 хувь нь хорт бодис хийг өөртөө шингээдэг бөгөөд хүний биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй.

Гүзээнд коллагентай магни оршдог. Магни нь цөсний хүчлийн ялгаралтыг эрчимжүүлж өгдөг ба цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Холестерины хэмжээг бууруулснаар сахарын өвчнөөс сэргийлж болно. Цөсний үйл ажиллагаа дэмжигдсэнээр бодисын солилцоо хэвийн явагддаг.

Мөн манган их агуулагддаг учир бас сахарын шижин өвчнөөс сэргийлнэ. Үстэй гүзээнд В-гийн төрлийн амин дэм, глюкозамин их агуулагддаг учир сайн угаагаад шөлтэй нь хамт хэрэглэх хэрэгтэй.

Гүзээг чанахад агуулагдах коллагены агууламжийн тодорхой хувь нь шөлөндөө шингэдэг. Гүзээний салслаг үсийг нь цэвэрлэж хэрэглэснээр коллаген, глюкозамин 5-10 хувиар алдагддаг. Глюкозамен нь хүний биед амархан шингэдгээс гадна дархлалын системийг дэмжиж өгдөг.

Сүүнд агуулагддаг ноклад кальци их агууллагддаг учир хөхөнд сүү сайн оруулдаг. Кальци хэрэглэснээр шүд цоорох, үс бууралтах, ясны сийрэгжилтээс сэргийлнэ.

Хоногт хэрэглэх уургийн 15 хувь нь гүзээ байвал уургаа, коллагентай цуг хэрэглэнэ гэсэн үг. Гүзээг аль болох салслаг бүрхэвчийг хуулж авалгүй хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Малын гүзээнүүдээс ямааны гүзээ хамгийн их коллаген, глюкозамен, манган, кальци их агуулдаг. Ямаа өвсний сортойг шилж иддэг.

Гүзээнд биеийн дархлааг сайжруулах амин хүчлүүд агуулагддаг ба биеэс хортой бодисыг гадагшлуулдаг. Гадаадын орнуудад гүзээгээр шөл хийж, сайн хатаасан бэлдмэл болгон гаргаж хүнсэндээ тогтмол хэрэглэн дархлааны системээ дэмждэг.

Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр ирсэн байна. 

УАУ-ы Их эмч, Сэтгэл судлаач Б.Батчимэг


Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй