Шууд Chart

М.Намуун шөвгийн 8-д шалгарав

2023-09-30 10:34:58

"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 57 кг-д 16 улсын 16 тамирчин тулалдахаар бүртгүүлсэн юм.
Монголоос М.Намуун эх орноо төлөөлөн эхний тойрогт БНСУ-ын Жин Хе Ёнтой учраа таарсан билээ.
Таван жилийн өмнө “Жакарта 2018”-д шөвгийн 16-д ялагдаж байсан М.Намуун энэ удаад өрсөлдөгчөө илт давуу хожлоо.
Эхний хоёр үеийн дараа шүүгч тоглолтыг зогсоох шийдвэр гаргаж, ялалтыг манай тамирчинд шууд өглөө.
М.Намуун медалийн төлөөх шийдвэрлэх тулаанаа Дэлхийн мөнгө, хошой хүрэлтэй Казахстаны боксчин Карина Ибрагимоватай тулалдахаар болов.
 
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

М.Намуун шөвгийн 8-д шалгарав   
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй