Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 170 км-т "Хаан тоорой" бий. Өргөнөөрөө долоон метр бүдүүн энэ модыг нас биед хүрсэн таван хүн алдлаад зогсоход гар нь арайхийж шүргэлцдэг аж.
Тоорой мод говь, цөлийн элсэрхэг хөрсөнд, уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургана. Тийм ч учраас Говийн их дархан газрын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн "Хаан тоорой" модны ойролцоо их говийн томоохон баянбүрдүүдийн нэг болох Эхийн голын үзэсгэлэнт баянбүрд оршдог.
Тоорой мод нь Монголд цөөнгүй ургадаг ч хамгийн том нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ургасан учраас түүнийг "Хаан тоорой" хэмээн нэрийджээ.
"Хаан тоорой"-г үзэж, сонирхохоор тус нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын цуваа татардаггүй юм.
Монголын хамгийн бүдүүн мод "Хаан тоорой" | ||
Үзсэн: 2291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.